Niigem | News | Education | Health | Tatah.mn | LocalNews
Бүх мэдээнээс хайх:
Улаанбаатарт
өдөртөө 7
Санхүүгийн дүн шинжилгээ
  
      Хөрөнгө оруулагч нарт зориулсан компанийн тайлан балансийг хэрхэн шинжилэж, хэтийн төлөвийг тодорхойлох үнэлгээ өгөх энгийн зөвлөгөө. Үнэт цаасны зах зээлд сэтгэл хөдлөлөөр биш бодит судлагаа, шинжилгээ дээр суурилсан шийдвэр хамгийн чухал.

   1. Санхүүгийн тайлан нь Санхүүгийн дүн шинжилгээний үндэс юм.
         1. Санхүүгийн тайлангийн зорилго
         2. Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүд
   2. Нягтлан бодох бүртгэлээс баланс хүртэл
         1. Шаардлагагүй үйлдлүүдийн талаар товч
         2. Үйлдлүүдийн талаар
   3. Санхүүгийн харьцаанууд
         1. Тоон материалыг бэлтгэх
         2. Санхүүгийн харьцаанууд
         3. Мөнгөн урсгал
   4. Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх
         1. Балансын бүтэц
         2. Хөрвөх чадвар
         3. Ашигт ажиллагааны шинжилгээ
         4. Зээлжих чадвар

1.1 САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ЗОРИЛГО

« Санхүүгийн тайлан бол Санхүүгийн дүн шинжилгээний үндэс суурь юм »

•          Санхүүгийн тайлангийн зорилго

•     Санхүүгийн мэдээлэл хэрэглэгчдэд мэдээлэл өгөх /компанийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, татварынхан, ажлитнууд гэх мэт.../  

•         Санхүүгийн дүн шинжилгээний зорилго

•         Санхүүгийн мэдээлэл хэрэглэгчдэд шийдвэр гаргах үндэс болдог

•         Хяналтыг хэрэгжүүлэх үндэс суурь болдог

•         Хэтийн төлөвийг тодорхойлох үндэс суурь болдог
1.2 САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ

   1. Баланс

Түгээмэл зүйлүүдээс гадна яг өөрийн хөрөнгө нь хэд юм бэ гэдгийг тодорхолох нь чухал.

   1. Орлогын тайлан

Орлогын тайлан бол тодорхой заавар, журмын дагуу хуульд нийцүүлэн гаргадаг.

Зардлын тооцооллыг илүү чухалчилж авч үзэх хэрэгтэй. Сайн бизнес эрхлэгчийн гол анхаарах зүйл нь зардлыг тооцоолол байдаг.

   1. Өмчийн өөрчлөлтийн тайлан

Өөрийн хөрөнгийн байршуулалтийг харуулдаг.

   1. Мөнгөн гүйлгээний тайлан

Өнгөрсөн хугацааны мөнгөн урсгалд гарсан өөрчлөлтүүдийг хөрвөх чадварт тулгуурлан хийсэн мөнгөн урсгалын тооцоолол юм.

   1. Санхүүгийн тайлангийн тодруулга

Захирлын цалин, Хөрөнгийн үнэлгээ гэх мэт хэрэгцээт мэдээллийг агуулсан байдаг.
1.2 САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ

Хөдөлгөөний баланс нь тухайн тайлангийн хугацаанд компани хаанаас ямар эх үүсвэр олж ямар ямар санхүүжилт хийсэн, түүнийгээ яаж байршуулсаны харуулна.

Хөдөлгөөний баланс - ын ач холбогдол

•         Хийгдсэн санхүүжилт зөв эх үүсвэрээр санхүүжигдсэн эсэхийг тодорхойлох. /Ж нь: богино хугацаат санхүүжилтаар үндсэн хөрөнгө санхүүжүүлсэн эсэх/

•         Харилцагчийн зан төлөв, бизнес сэтгэлгээнд дүгнэлт өгч болно. / Ж нь: Бизнес эрхлэгч банкнаас зээл авчихаад хувьдаа үнэтэй машин, үнэтэй хаус аваад байх нь компанийн төлбөрийн чадвар, санхүүжилтийн хэрэгцээнд сөргөөр нөлөөлнө./

•         Богино хугацаанд тухайн компанийн санхүүг дүгнэх боломжтой
2.1.3 НББ-ээс БАЛАНС хүртэл

Санхүүгийн дүн шинжилгээ хийхэд НББ-ийг зээлийн эдийн засагч их сайн мэддэг байх хэрэгтэй. Үгүй бол баланс сайжруулахаар хийсэн янз бүрийн ажил гүйлгээг илрүүлж чадахгүй.

Тэгэхээр:

   1. Тухайн компанид гарсан ажил гүйлгээнд тулгуурлан дансны бичилтүүдийг хийнэ. / нэхэмжлэх, касс, дотоод баримтууд, төлбөрийн баримт гээд хянах хэрэгтэй/
   2. Дансдын эцсийн үлдэгдэлийг тооцон, дансдын жагсаалт гаргана.
   3. Тохируулга ба баланс бэлтгэх
   4. Балансыг нэгтгэн гаргах

Энэ хэсэг их чухал
2.1 ТОХИРУУЛГА ба Баланс бэлтгэх

   1. Дүн тодорхой бус өгөгдлүүдийг бүртгэх

Жишээ: Орлогын татварын өглөг, Шүүхийн зардөл, Батлан даалтын зардал гэх мэт...

   1. Тооллого
   2. Үнэлгээ /Тооллого бол зөвхөн тоолох, Үнэлгээ бол тоологсон хөрөнгийг үнээр илэрхийлж хэмжих чухал хэсэг юм. /    Зээлийн эдийн засагч үнэлгээг яаж, ямар арга хэрэглэж хийсэнийг сайтар мэдэх хэрэгтэй.

2.1 ТОХИРУУЛГА ба Баланс бэлтгэх

4. Баланс гаргах

   5. Цаг хугацааны тохируулга

•        Тухайн жилд орж, гарсан боловч бүхлээрээ юмуу хэсэгчилсэн байдлаар дараа жилд хамаарах орлого, зардлууд

•     Дараагийн жилд урсах боловч бүхлээрээ юмуу хэсэгчилэн байдлаар тухайн жилд хамаарах орлого, зардлууд

•        Ажил гүйлгээ гарах эсэх, түүний дүн, хугацаа нь тодорхой

   5. Дүнгийн тохируулга

2.1 ТОХИРУУЛГА ба Баланс бэлтгэх

Тохируулгатай холбоотойгоор балансын чухал позициуд

Эргэлтийн хөрөнгө

•         Авлага /эргэц нь ямар байна, муу авлага нь хэдэн хувь.../

•        Урьдчилж төлсөн тооцоо /Энэ позицид их хэмжээний дүн байвал цаад гэрээ нь ямар юм? Нэг компанид их хэмжээгээр төлөх нь эрсдэлтэй, урьдчилгаа авагч нь хэр найдвартай? Цаад талаасаа банкны баталгаа авсан эсэх талаар мэдэх хэрэгтэй/

•         Бараа материал   /Үнэлгээг нь илүү их анхаарах хэрэгтэй/

Үндсэн хөрөнгө

•         Биет хөрөнгө / Элэгдэл болон анхны өртгийг хараад компанийн техникийн хүчин чадал, дахин хөрөнгө оруулалт хэр байгааг харж болно/

•      Биет бус хөрөнгө /Эдгээр хөрөнгийг үнэлэхэд их хэцүү байдаг учир үнэхээр мөнгө болж хөрвөж чадах эсэхийг тодорхойлох хэрэгтэй/

                        - гудвил                                                                                      

                       - үнэт цаас, хөрөнгө оруулалт

2.1 ТОХИРУУЛГА ба Баланс бэлтгэх

Өр төлбөр

•         Өр төлбөрт тохируулга хийх боломж, мөн шаардлага бага учир байгаагаар нь хүлээн аьах боломжтой. Гэхдээ өглөгийн товчооны задаргааг зайлшгүй хянах хэрэгтэй.

•         Цалингийн болон НДШ-ийн өглөг хэт их байх нь компанийн төлбөрийн чадвар муу байгааг нэг талаар илтгэдэг.

•         Өглөгийн дансны задаргаад сайтар хяналт хийх нь бусад богино хугацаат эх үүсвэрийн талаар дүгнэлт гаргах чухал позичи юм.

Өөрийн хөрөнгө

•         Хувь нийлүүлэгчийн ашиг – энэ үзүүлэлтийг зөвхөн балансад тусгагдсан ногдол ашиг хуваарилалт, цаашлаад хуримтлагдсан ашгаар тодорхойлох нь учир дутагдалтай.

•         Бизнес эрхлэгчийн хөлс? ...

•         Бизнес эрхлэгчид өөрийн хөрөнгөө өр төлбөр хэлбэрээр компанидаа оруулах явдал байдаг. Энэ талаар...

2.1 ТОХИРУУЛГА ба Баланс бэлтгэх

Орлогын тайлан

•         Борлуулалт нь улирлын чанартай, дусаагүй үйлдвэрлэлийн удаан циклтэй үйлдвэрүүдийн хувьд юуг анхаарах вэ? /Германд бол орлогын тайлангийн борлуулалт хэсэгт 3 тусдаа позици болгон тусгадаг/

•         ББӨ -өө зөв бүртгэсэн эсэхийг нягтлах шаардлагатай. /Шууд ба шууд бус зардлын аргаар/

•      Зардал /Зардлын бүтэц, өмнөх чиг хандлагаас гажсан эсэх, онцлог зардлууд гэсэн байдлаар анхаарлаа хандуулах хэрэгтэй/

•     Онцгой шинжтэй орлого, зардал /санхүүгийн шинжилгээ хийхдээ энэ хэсгийг хасах нь шинжилгээний үр дүнг бодитой байхад тусалдаг.Тогтмол шинж чанартай байгаа эсэхийг анхаарах/

•        Ашиг, алдагдал / Онцгой шинж чанартай үйл ажиллагаанаас болж ашигт их хэмжээний өөрчлөлт оруулж байгаа бол бодит байлгах үүднээсээ ашигт ажиллагааны шинжилгээнд байнга цэвэр ашиг биш Үйл ажиллагааны ашгийг авч ашиглах хэрэгтэй./
3.1 ТООН МАТЕРИАЛЫГ БЭЛТГЭХ

•       Санхүүгийн харьцаануудыг тооцохын өмнө бүх тоон үзүүлэлтийг нягталж, цаг хугацааны болон тоон хэмжигдэхүүний хувьд нэг хэлбэрт оруулах шаардлагатай.

•      Үзүүлэлтүүдийн өөрчлөлт, түүний динамикт дүгнэлт хийхийн тулд цаг хугацааны хувьд зөрүүгүй үзүүлэлтүүд байх нь чухал. /дан жилийн эцсийн тайлан ч юмуу/

•   Бүх санхүүгийн харьцааг тооцох шаардлагагүй, тухайн компанийн онцлогт тохируулаад яг шаардлагатай аль болох цөөн харьцааг ашигла.
3.2 САНХҮҮГИЙН ХАРЬЦАА


   Аль болох цөөн, тохиромжтой харьцаа сонгож ав.

  Чухал харьцаануудын гол утгыг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй.

  Салбарын дундаж эсвэл зохистой түвшинтэй заавал харьцуулах гэж байнга бүү оролд.
 

а. Балансын бүтэц

•         Гадны хөрөнгийн хувь хэмжээ

                                    (Гадны хөрөнгө * 100%)/ Нийт хөрөнгө

•         Өөрийн хөрөнгийн хувь хэмжээ /эх үүсвэрийн квот/

                                    (Өөрийн хөрөнгө*100%) / Нийт хөрөнгө

•         Урт хугацаат хөрөнгийн хувь хэмжээ

                                     (Урт хугацаат хөрөнгө*100%)/Нийт хөрөнгө

•         Үндсэн хөрөнгийн санхүүжилт

                                    (Урт хугацаат хөрөнгө*100%)/Үндсэн хөрөнгө

•         Хөрөнгийн бүтэц

                                    (Үндсэн хөрөнгө*100%)/Нийт хөрөнгө

Гэхдээ энэ үзүүлэлтийг тооцохгүйгээр шууд л балансаа хайрцаглан хараад бүхнийг дүгнэх нь илүү хялбар!!!

б. Хөрвөх чадвар

·         Хөрвөх чадвар нь нэг бол хөрөнгийн үнэлгээ болон эрэлт сайтай байсанаар сайн байна.

·         Мөн хурдан эргэлтэнд орсоноор сайн байна.

·         Гэхдээ шинжилгээнд богино хугацааны хөрвөх чадварыг ихэвчилэн иэлрхийлдэг.

б. Хөрвөх чадвар

•         Ажлын капитал /абсолют утга гардаг тул дүгнэхэд хэцүү/

                                    Эргэлтийн хөрөнгө - Богино хугацаат өр төлбөр

•         Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар /2-р зэргийн хөрвөх чадвар/

                                    (ЭХ – Бараа материалын үлдэгдэл) / БХӨТ     

•         Эргэлтийн харьцаа /3-р зэргийн хөрвөх чадвар/

                                     Эргэлтийн хөрөнгө/Бонгион хугацаат өр төлбөр

•         Авлагын эргэц /удаагаар илэрхийлэх нь дүгнэхэд хэцүү тул шууд хоногоор илэрхийлэх нь зүйтэй/

                                    (Дансны авлага * 360)/Борлуулалт

•         Төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа /төлбөрийн чадвар нь хэр байгааг харуулна/

                                    (Дансны өглөг*360)/ББӨ

•         Бараа материалын эргэлт

                                    (ББӨ / бараа материалын дундаж үлдэгдэл)
 
Нийт ашиг, үйл ажиллагааны ашиг, цэвэр ашиг:

•         Энэ гурван ашгийн харьцааг цогцоор нь, тэгээд олон жилүүдийн хувьд авч үзэх хэрэгтэй.

•          Энэ өөр өөр ашгуудаа борлуулалтын хэмжээнд, нийт хөрөнгийн хэмжээнд, өөрийн хөрөнгийн хэмжээнд харьцуулсанаар өгөөжийг нь тодорхойлж болно.

•       Ер нь бол үйл ажиллагааны ашиг хамгийн чухал. Цэвэр ашигт онцгой үйл ажиллагааны нөлөөлөл ордог тул тогтвортой биш.

в. Ашигт ажиллагаа

•         Нийт ахиуц ашиг /Борлуулалтын хэдэн % нь нийт ашиг байна/

                                    (Нийт ашиг * 100%) / борлуулалт

•         Үйл ажиллагааны ахиуц ашиг

                                    (Үйл ажиллагааны ашиг*100%) / борлуулалт

                                    (Үйл/а-ны ашиг+элэгдэл)*100% / борлуулалт

•          Цэвэр ахиуц ашиг

                                     (Цэвэр ашиг*100%) / борлуулалт

•         ROI /нийт хөрөнгийн өгөөж/ Ер нь бол ЦА-ийг биш Үйл/а-ны ашгийг авч үзэх хэрэгтэй.

                                    ( Цэвэр ашиг * 100%)/ Нийт хөрөнгө

                                    (Цэвэр ашиг+Хүүгийн зардал)*100%/ нийт хөрөнгө

•         Банкны ажилтны хувьд энэ үзүүлэлт нь их чухал

                                    (Үйл/а-ны ашиг + хүүгийн зардал)/ Нийт хөрөнгө

•         ROE /өөрийн хөрөнгийн өгөөж/

                                    ( Цэвэр ашиг*100%) / өөрийн хөрөнгө

                                    (Үйл/а-ны ашиг * 100%) / өөрийн хөрөнгө
3.2 САНХҮҮГИЙН ХАРЬЦАА

г. Зээлжих чадвар

•         Зээлжих чадвар гэдэг бол зээлээ төлж чадах уу? Үгүй юу?

•           Тэгвэл зээлийг та бүхний хувьд зээлийг юугаар төлдөг вэ?

•          зарим нь зээлийг ашгаар биш мөнгөөр төлдөг гэдэг.

•          зарим нь ашгаар л төлнө ш дээ гэдэг.

 •           Богино хугацаатай зээлийг сайн мөнгөн урсгалаар, урт хугацаат зээлийг ашгаар төлдөг гэж үздэг.

•           Тийм учраас зээлжих чадварыг 2 аргаар хийдэг байна.

•          Ашигт ажиллагааны үүднээс авч үзсэн мөнгөн урсгал

•          Хөрвөх чадварын үүднээс авч үзсэн мөнгөн урсгал
г. Зээлжих чадвар

•    Зээлжих чадварыг бид зээлийн шинжилгээнд үнэлэхдээ ихэвчилэн мөнгөн урсгалын таамаглалд тургууладаг. Бидний хийж байгаа мөнгөн урсгал бол хөрвөх чадварт тулгууласан мөнгөн урсгалын таамаглал. Учир нь дотоодын банкууд ихэвчилэн богино хугацаатай зээл олгодог.

•          Мөнгөн урсгалын (борлуулалтын харьцаа) :

            (Үйл/а-ны ашиг + элэгдэл) / борлуулалт

•          Зээлжих чадварын харьцаа

            (Зээл + хүү) *100% / орлуулах хөрөнгө оруулалт  хийхийн өмнөх мөнгөн урсгал

3.2 СТ-нд ДҮГНЭЛТ ХИЙХ

•           Үндсэн шинжилгээнийхээ хүрээнд л товч тодорхой дүгнэлтүүдийг гаргах хэрэгтэй.

            - Балансын бүтэц

            - Хөрвөх чадвар

            - Ашигт ажиллагаа

            - Зээлжих чадвар

•            Эдгээр бүлгүүдийн дүгнэлтийг нэгтгэж дээд тал нь 3 өгүүлбэрээр товч дүгнэлт хийх нь чухал.
ИРЭЭДҮЙН ТӨСӨӨЛӨЛ ХИЙХ ТАЛААР

   1. Мөнгөн урсгалын таамаглал

            Ирээдүйн таамаглал хийхэд хөрвөх чадварт тулгууласан мөнгөн урсгалын аргаар хийх нь илүү хялбар. Өөрөөр үндсэн 3 бүлгээр /үйл ажиллагааны, санхүүгийн, хөрөнгө оруулалтын/ ав үзэн бүх орох гарах урсгалыг тооцон хийхийг хэлж байгаа юм.

•        Борлуулалт /хэрвээ борлуулалтаа зээлээр хийдэг бол авлага хэзээ барагдах уу тэр үед нь мөнгөн нь орж ирдэг. Тиймээс авлага төлүүлэх гэрээний нөхцөл, өмнөх хугацааны авлагын эргэц зэргийг авч үзэх.../

•        ББӨ /нэг талаар гарах урсгал боловч заавал борлуулсан тухайн сардаа түүхий эд материалын зардал гардаггүй. Тиймээс мөн л бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, өглөгийн эргэц дээр үндэслэх хэрэгтэй/

•         Ингэж үйл ажиллагааны мөнгөн урсгалыг тооцож байхдаа цаг хугацааны нөлөөлөл байгаа эсэхийг өмнөх өгөгдлүүд дээр үндэслэн тооцож энэ нөлөөллөө тусгах.

•         Санхүүгийн мөнгөн урсгал

•         Хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал
ИРЭЭДҮЙН ТӨСӨӨЛӨЛ ХИЙХ ТАЛААР

   1. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хэрэгцээг таамаглах

•      Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийхэд хамт гарах зардлыг тооцоогүйгээс санхүүгийн хүндрэлтэй байдолд ордог.

•         Юуны түрүүнд энэ хөрөнгө оруулалтыг хийсэнээр баланс дээр ямар өөрчлөлт гарахыг тооцох хэрэгтэй. Хүсч буй санхүүжилт хүрэлцэх эсэх талаар авч үзэх нь чухал.
2. Касс ↑
3. Авлага ↑
    
4. Өглөг ↑

1. ҮХ ↑ /БО ↑/
    
 Жишээ   Борлуулалтаа өсгөхийн тулд тоног төхөөрөмж худалдан авна гэж үзье. Эндээс борлуулалт өсөх дээр тулгуурлан авлагын эргэцийг ашиглан нийт хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгааг тооцоолж болно.
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...